
Сэлэнгэ аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар нь Засгийн газрын болон аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эрхлэх асуудлын зорилт чиг үүргийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн хүнс, хөдөө аж ахуйн бодлогыг дэмжих зорилгоор орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих, бүс нутгийн болон хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ боломжуудыг нэвтрүүлэх төрлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Сэлэнгэ аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн "Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" А-63 дугаар тушаалаар Газрын дарга - 1, Захиргаа, аж ахуйн алба - 10, Мал үржлийн алба - 4, Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний алба - 2, Газарт тариаланд - 6 гэсэн бүтэцтэй, нийт 23 орон тооны ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.